x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

БАГАНУУР ЭРЧИМ ХҮЧ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

БАГАНУУР ЭРЧИМ ХҮЧ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд баригдаж буй 50МВт-ын хүчин чадалтай 200МВт багтаамж бүхий батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж дууслаа.
Засгийн газрын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд төвийн болон дорнод бүсийг эрчим хүчээр хангах гол зангилаа нь Багануур дүүрэг учраас энэхүү Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой.
Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрдэж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус станцын ажлыг ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Энвижн энержи” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Монхорус Интернэшнл” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр