БЗД-ИЙН 4 ДҮГЭЭР ХОРОО, 201 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭРГЭД “МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ” 100 ОРТОЙ ГЭР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО
						
					
							 
					
	
БЗД-ИЙН 4 ДҮГЭЭР ХОРОО, 201 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ДЭРГЭД “МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ” 100 ОРТОЙ ГЭР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, монгол өв уламжлал, ёс заншлаа түгээх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
 

Тодруулбал: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 201 дүгээр цэцэрлэгийн дэргэд “Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” буюу 100 ортой гэр цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус цэцэрлэг нь нийт 429.88 м.кв талбайтай бөгөөд 175,4 м.кв хэмжээтэй, нэмэх тэмдэг хэлбэртэй барилга болон 63,61 м.кв x 4 ширхэг цомцог гэр бүхий зохион байгуулалттай байхаар төлөвлөгдөн гүйцэтгэгдсэн.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг Норовхан ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.