НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО
						
					
							 
					
	Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын ажлууд явагдаж байна.


 Тодруулбал: Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороодын нутаг дэвсгэрт насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгын үүднээс Насан туршийн боловсролын төвийн барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус барилга нь тэнхлэгээрээ 15м x18м хэмжээтэй бөгөөд сургалтын өрөө, мэргэжилтнүүдийн өрөө, амралтын өрөө, номын сан, хурлын өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, энгийн ариун цэврийн өрөө, авто зогсоол болон бусад өрөө тасалгаанууд байхаар төлөвлөн гүйцэтгэсэн зоорьтой 3 давхар барилга юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг СИТИЛАНД МАРК ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.
 
  
  
  
  
  
  
  
  
 