x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.
Зураг төслийн хяналтын хэлтэс

Зураг төслийн хяналтын хэлтэс

Зураг төслийн хяналтын хэлтсийн үндсэн чиг үүргүүд:

1.Барилга байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулах, зураг төслийг үе шатны дагуу боловсруулах, зөвшилцөх, батлах, магадлал хийхтэй холбоотой үйл ажиллагаанд захиалагчийн хяналтыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх;
2.Зураг төслийн ажлын гэрээт хугацаанд төлөвлөлт, холбогдох хууль, норм ба дүрэм, журам, стандартын дагуу гүйцэтгүүлж, төлөвлөгөөт хугацаандаа хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхэд хяналт тавих;
3.Загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсвийн ажлын техникийн бичиг баримт, ажлын гүйцэтгэлд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөг өгч хянах;
4.Гүйцэтгэгч нь батлагдсан архитектур төлөвлөлт даалгавар, зургийн даалгавар, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлөөс зөрүүтэй, холбогдох хууль тогтоомж, хүчин чадал, технологийн стандартын шаардлага хангаагүй, норм ба дүрмийг зөрчиж зураг төслийг чанаргүй гүйцэтгэж боловсруулсан тохиолдолд илэрсэн зөрчлийг арилгуулж засварлуулах, асуудлыг шийдвэрлүүлэх;
5.Ажлын зураг төсөв боловсруулах явцад хангагч байгууллагуудаас техникийн нөхцөл авах ажлын зохион байгуулан гүйцэтгэгч байгууллагад хүргүүлэх;
6.Гадна инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг боловсруулахад шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудаас тодруулга гаргуулахад захиалагчийн зүгээс шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах;
7.Тухайн жилд хөрөнгө батлагдсан төсөл, арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааны бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас холбогдох зураг төсөв, санал, техникийн тодорхойлолт, холбогдох даалгавруудыг авах, шаардлагатай тохиолдолд ажлын зураг төсөв боловсруулах даалгаврыг боловсруулан худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагад хүргүүлэх ажлын түргэн шуурхай зохион байгуулах.

Утас: 976-11-310066

Зураг төслийн хяналтын хэлтсийн  албан хаагчдын нэр, албан тушаал

1 Б.Лхагважав Хэлтсийн дарга
2 Б.Бат-Оргил Ахлах инженер
3 Э.Батцэнгэл Зураг төслийн хяналтын инженер
4 Б.Сэлэнгэ Зураг төслийн хяналтын инженер
5 Э.Энхтөгөлдөр Зураг төслийн хяналтын инженер
6 О.Сувд-Эрдэнэ Зураг төслийн хяналтын инженер
7 Д.Солонго Зураг төслийн хяналтын инженер
8 Г.Ариунцэцэг Зураг төслийн хяналтын инженер