x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.
Мэдээллийн технологийн хэлтэс

Мэдээллийн технологийн хэлтэс

Мэдээллийн технологийн хэлтсийн чиг үүргүүд: 
1.Газрын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгсэл телевиз радио, олон нийтийн сошиал сүлжээгээр сурталчлан таниулах, олон нийттэй харилцах;
2.Хурал, зөвлөгөөн, сургалт бусад олон нийтийн арга хэмжээний явцыг зурагжуулан баримтжуулж, эх бэлтгэл (брошур, баннер, постер, газрын танилцуулга, бусад) хийж мэдээ, мэдээлэл бэлтгэн цаг алдахгүй нийтлэх;
3.Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээллийг шуурхай судалж, залруулах, үнэн зөв хариу өгөх ажлыг зохион байгуулах;
4.Нийслэлийн хэмжээнд хэрэглэгддэг нэгдсэн системүүд болох Erp.ulaanbaatar.mn, open.ulaanbaatar.mn, Shilendans.gov.mn, ublegal.mn, tender.gov.mn мэдээллийн системүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах;
5.Газрын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах;
6.Газрын вэб сайтын хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх (кирилл, англи, үндэсний бичиг);
7.Газрын серверийн тохиргоо болон холболтыг хариуцан сервер болон хадгалах тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах, орчин үеийн техникийн дэвшил, шинэ технологийг ашиглалтыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
8.Үйл ажиллагааны дотоод гадаад сүлжээний гүйцэтгэлийг хянаж, нэмэгдүүлэх, сүлжээний асуудлууд ба сул зогсолтыг шийдвэрлэх;
9.Цахим мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хариуцах, мэдээллийн сангийн уялдаа холбоог хангах;
10.Газрын бүртгэл мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах хянах;
11.Tехник хангамж, мэдээллийн сүлжээ, техник хэрэгслийн элэгдэл хорогдол, гэмтэл саатал, доголдлоос сэргийлэх, хэвийн ажиллагааг хангах, гэмтэл, саатлыг тухай бүр түргэн шуурхай засварлах арга хэмжээ авах;
12.Газрын нийт ажилтны компьютерт мэргэжлийн болон хэрэглээний программ суулгах, заавар зөвлөгөө өгч, хэвийн үйл ажиллагааг хангах;
13.Дотоод бүртгэл, мэдээллийн investpro.ub.gov.mn систем болон холбогдох UB INVEST гар утасны аппликейшний хэвийн ажиллагааг хангах, хөгжүүлэх.
Утас: 976-11311640

Мэдээллийн технологийн хэлтсийн албан хаагчдын нэр, албан тушаал

1 С.Соёмбо Хэлтсийн дарга
2 Ш.Азбилэг Ахлах мэргэжилтэн
3 Г.Сэр-Од Техник хангамж хариуцсан мэргэжилтэн
4 Б.Билэгжаргал Сүлжээ хариуцсан мэргэжилтэн
5 Д.Оюунбилэг Системийн мэргэжилтэн