x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

“Стрессийн менежмент” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

“Стрессийн менежмент” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын 2026 оны “Эрүүл мэндийн боловсролыг дэмжих, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд ажилчдын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэн “Health education Academy” сургалтын төвтэй хамтран “Ажлын байрны стрессийн менежмент” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг “Health education Academy”-ын сургагч багш, хүний их эмч Б.Бат-Эрдэнэ удирдан явуулж, стресс бухимдлыг зөв аргаар удирдах, хамт олны эерэг уур амьсгалыг сайжруулах чиглэлээр зөвлөгөө, мэдээллийг хүргэв.
Сургалт 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 08:30 цагт Нутгийн захиргааны барилгын “Б” блок байрны 2 давхар, 207 тоот танхимд зохион байгуулж, сургалтад ажилчид идэвхтэй хамрагдлаа.

Тендер

Нээлттэй ажлын байр