x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх сургалт зохион байгууллаа

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэх сургалт зохион байгууллаа

“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын нийт ажилтан, албан хаагчдад Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын, Төв комиссын даргын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн удирдамжийн дагуу улсын үзлэгт бэлтгэх заавар, зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа.
Сургалтыг “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн батлагдсан удирдамжийн дагуу албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт, аргачлал зэрэг холбогдох хууль тогтоомж, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, албан бичиг боловсруулалт, найруулга зүй, архивын баримт бичгийн бүрдэл, хадгаламжийн нэгж бүрдүүлэхэд анхаарах асуудлуудын талаар Архивчдын хөгжил сургалт, арга зүйн сургагч багш Н.Батхишиг мэдээлэл, арга зүйн заавар, зөвлөгөө өгч, 79 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

Тендер

Нээлттэй ажлын байр