x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байрлах спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
2.1 га талбай бүхий тус спорт цогцолбор нь хөл бөмбөгийн талбай, 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн замтай. Үүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг хийж дуусгалаа.
Шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх таатай орчин нөхцөл бүрдэж байна.
Тус бүтээн байгуулалтын ажлыг Аглут ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 

Тендер

Нээлттэй ажлын байр