x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 32.5м x 18.6м хэмжээтэй, зоорьтой 4 давхар барилга байхаар төлөвлөгдсөн.
Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2025 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Тус барилгын ажлыг Гантоонот констракшн ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр