x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

“МОНГОЛ БИЧИГ”-ИЙН СУРГАЛТАД АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА

“МОНГОЛ БИЧИГ”-ИЙН СУРГАЛТАД АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА
Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг ханган Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах ажлын хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Чой.Лувсанжавын нэрэмжит “Хэл Иргэншлийн Эрдмийн Хүрээлэн”-тэй хамтран Монгол бичгийн “Дунд” шатны 30 цагийн сургалтыг зохион байгуулж, нийт 89 албан хаагч хамрагдлаа.
Сургалтыг тус хүрээлэнгийн Зөвлөх багш Б.Амгалан удирдан явуулж, амжилттай суралцсан албан хаагчдад 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрчилгээг гардуулав.

Тендер

Нээлттэй ажлын байр