x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

БАЙГУУЛЛАГУУДЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БАЙГУУЛЛАГУУДЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх тухай” А/1843 дугаар захирамжийн хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Газрын 2025 оны үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ хийх ажил зохион байгуулагдлаа.
НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаар ахлуулсан Ажлын хэсэг НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Ахлах мэргэжилтэн Э.Баясгалан, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Оюунжаргал, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн Р.Жамбалсүрэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын мэргэжилтэн Н.Оюунбат, Нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн Т.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж холбогдох үнэлгээ хийгдсэн талаар мэдээлэл, зөвлөмжийг өгөв.

Тендер

Нээлттэй ажлын байр