x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСАЖ, УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аманд баригдсан Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хүмүүжлийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус барилга нь зоорьтой, 4 давхар, нийт 2368.80 м.кв талбай бүхий барилга бөгөөд нэг дор 200–250 зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад дэмжин туслах үйлчилгээ үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжсэн цогцолбор төв байхаар төлөвлөгдөн баригдсан юм.
Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан энэхүү барилга нь зохион байгуулалтын хувьд нөхөн сэргээх эмчилгээний өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, урлагийн заал, эмчийн болон үзлэгийн өрөөнүүд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, уулзалтын болон оффисын өрөөнүүд, ажилчдын өрөө, оёдол, гар урлал, мужааны цех болон сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий бусад ажлын өрөөнүүдтэйгээр иж бүрэн гүйцэтгэгдсэн байна.
Мөн 18.0 м × 9.0 м хэмжээ бүхий 1 уурын зуухны барилга, 12.0 м × 6.0 м хэмжээ бүхий гүний худгийн барилгыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс гадна 3.0 м × 3.0 м хэмжээтэй харуулын байрыг барьж ашиглалтад орууллаа.
Харин гадна тохижилтын хүрээнд авто зогсоол, явган хүний зам талбай, гадна гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн юм.
Тус бүтээн байгуулалтын ажлыг “Тэмээн” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр