Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа.
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 15.0м х 27.0м хэмжээтэй, зоорьтой 2 давхар барилга байхаар төлөвлөгдөн гүйцэтгэгдсэн. Цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдын суралцах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хийгдсэн тус цэцэрлэг нь бүлгийн анги танхим, багш ажилчдын өрөө, дуу хөгжим, гимнастикийн өрөө, гал тогоо, эмчийн өрөө, хувцас солих өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.