Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын их засварын ажил дууслаа.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 3 давхар барилгын их засварын ажил дууслаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү засвар нь нийт 662.86 м.кв талбайг хамарсан бөгөөд өрөө тасалгаануудад хана, тааз, гэрэлтүүлэг, шал болон бусад засвар шинэчлэлтийн ажлууд хийгдлээ. Мөн нэвтрэх хяналтын карт уншигч бүхий хаалт, хүлээлгийн сандал, шилэн хорго, хаалга зэрэг тоноглолуудыг шинээр суурилуулсан юм.
Засварын ажлыг “Топ универсал констракшн” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захилагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.