Зураг төслийн хяналтын инженер ажилд авна
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Шинээр баригдах, өргөтгөх, засварлах, шинэчлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, төсвийг холбогдох хууль журам, барилгын норм ба дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн төлөвлөх, боловсруулах явцад захиалагчийн хяналт тавих, гэрээний хэрэгжилтийг хангуулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Зураг төслийн болон тухайн чиглэлийн инженер
- Тухайн мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан байх
- Бичиг баримт боловсруулах
- Компьютерийн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Үүрэг, хариуцлага хүлээх
- Санаачилгатай байх
- Монгол Улсын Засгийн газар болон бусад зээл тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажиллаж туршлагатай бол давуу тал болно.
Анкет авах хугацаа: 2025/05/19 – 2025/05/22 (яаралтай) 311632