Барилгын инженер ажилд авна
БАРИЛГЫН ИНЖЕНЕР АЖИЛД АВНА
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Шинэ барилга байгууламж болон их засварын ажлыг батлагдсан зураг, норм стандартыг баримтлан чанартай гүйцэтгүүлэх
- Захиалагчийн хяналтыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхШинэ барилга байгууламж болон их засварын ажлын техникийн бичиг баримт, ажлын гүйцэтгэл, санхүүгийн бичиг баримтын бүрдлийг хангуулан заавар өгч, хянаж, баталгаажуулан ажиллах
- Техникийн тодорхойлолт боловсруулах, үнэн зөв гаргаж тайлагнах, дүүрэг хариуцсан ахлах инженерээр хянуулж баталгаажуулж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Үндсэн орон тоо-1
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Барилгын инженер мэргэжилтэй
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай,
- Барилгын зураг болон талбай дээр ажиллаж байсан туршлагатай, төсөв хянах, төсвийн программ дээр ажиллах чадвартай
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай, фидик гэрээний сургалтад хамрагдсан бол давуу тал болно.
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
- Компьютерийн зохих мэдлэгтэй
Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар бусад холбогдох баримт бичиг
- Иргэний үнэмлэх хуулбар, төрийн үйлчилгээний “emongolia” цахим системийн лавлагаа
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа: 2024/10/04 – 2024/10/10
Холбоо барих утас: 311632
