Ус хангамж, ариутгах татуургын хяналтын инженер ажилд авна
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Газрын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний шинээр барих, өргөтгөх, шинэчлэх барилга байгууламж, дэд бүтцийн угсралт, их засварын ажилд эхлүүлэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хангах, барилгын талбайд ажил эхлүүлэх, барилга угсралтын ажилд батлагдсан зураг төслийн дагуу ажлын явц, чанарт барилгын норм ба дүрмийн хүрээнд хяналт тавьж, гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулах
Барилгын ажлын техникийн бичиг баримтын бүрдлийг хянан баталгаажуулж, заавар зөвлөмжөөр хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Үндсэн орон тоо
- Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Тухайн чиглэлийн инженер
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
- Мэргэжлийн салбарын мэргэшүүлэх сургалтад хамрагдсан
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
- Монгол Улсын Засгийн газар болон бусад зээл тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай, фидик гэрээний сургалтад хамрагдсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар бусад холбогдох баримт бичиг
- Иргэний үнэмлэх хуулбар, төрийн үйлчилгээний “emongolia” цахим системийн лавлагаа
- a@invest.ub.gov.mn цахим хаягаар материал ирүүлэх боломжтой
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа: 2024/07/29 – 2024/08/02
Холбоо барих утас: 311632, 99038425 ЯАРАЛТАЙ