Зураг төслийн хяналтын инженер ажилд авна
СУЛ ОРОН ТОО, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
“НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ЫН ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЯНАЛТЫН ИНЖЕНЕРИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА. ҮҮНД:
- ЗУРАГ ТӨСЛИЙН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР (үндсэн орон тоо 1)
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Шинээр баригдах, өргөтгөх, засварлах, шинэчлэх барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, төсвийг холбогдох хууль журам, барилгын норм ба дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн төлөвлөх, боловсруулах явцад захиалагчийн хяналт тавих, гэрээний хэрэгжилтийг хангуулах
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Үндсэн орон тоо
- Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй (дэд бүтцийн инженер)
- Зураг төслийн болон тухайн чиглэлийн инженер, мэргэшсэн төсөвчин
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай,
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
- Мэргэжлийн салбарын мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол даваа тал болно
- Монгол Улсын Засгийн газар болон бусад зээл тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны А3 сертификаттай, фидик гэрээний сургалтад хамрагдсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Маягт 1)
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн хуулбар бусад холбогдох баримт бичиг
- Иргэний үнэмлэх хуулбар, төрийн үйлчилгээний “emongolia” цахим системийн лавлагаа
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа: 2024/08/26 – 2024/09/02
Холбоо барих утас: 311632