x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 84 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 84 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА
Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ цэцэрлэгүүд болон, цэцэрлэгүүдийн өргөтгөлийн барилга угсралт, тохижилтын ажлууд хийгдэж байна.
Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 84 дүгээр цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил бүрэн дуусаж гадна талбайн тохижилтын ажил буюу явган, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын хийгдэж дууслаа.
Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь нийт 2552 м.кв талбайтай бөгөөд зоорьтой 2 давхар: Хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Тус ажлыг эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Бианконэро констракшн ХХК хийж гүйцэтгэн, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр