x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

31 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 420 СУУДАЛТАЙ ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

31 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 420 СУУДАЛТАЙ ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Тодруулбал: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр сургуулийн 420 суудалтай өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусаж ашиглагчид хүлээлгэн өглөө.
Тус барилга нь үндсэн хоёр давхар барилгын дээр гуравдугаар давхарт өргөтгөл барьж, 17 хичээлийн анги танхим, хурлын өрөө, багш, сурагчдын ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай юм.
31 дүгээр сургууль нь 2306 суралцагчтай 2 ээлжээр хичээллэдэг бөгөөд 1346 хүүхдийн ачаалал хэтрэлттэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тус өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн суралцагчдыг нэмж бүрэн хамруулах боломжтой болж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Дарцагт ноёд групп” ХХК гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр