x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

АВТО ЗОГСООЛЫН ТАЛБАЙ ТОХИЖУУЛЛАА

АВТО ЗОГСООЛЫН ТАЛБАЙ ТОХИЖУУЛЛАА
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажлууд хийгдэж байна.
Тодруулбал: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 112, 114 дүгээр байрны зүүн талын 2198 мкв талбайд авто зогсоол, явган хүний зам, шат, гэрэлтүүлэг суурилуулах ажил хийгдэж нийтийн зориулалтаар тохижууллаа.
Дүүргийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Елбата” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр