БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ АЖИЛЛАЛАА
						
					
							 
					
	
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон холбогдох байгууллагын төлөөллүүд Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын явц, гүйцэтгэлийн нөхцөл байдалтай танилцаж, төрийн ажил үйлчилгээг сайжруулах зорилгоор дүүргүүдэд ажиллаж байна.
 
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, НИТХ-ын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Б.Мөнхбат, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном нар Чингэлтэй дүүрэгт ажиллаж тус зорилгын хүрээнд холбогдох төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж санал шийдлийг солилцож зарим асуудал дээр тодорхой шийдвэрийг гаргаж тухайн ажлуудыг эрчимжүүлж ажиллалаа. Тус уулзалтын үеэр НХОГ-аар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн хийж гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг газрын дарга С.Цэдэнсодном төлөөлөгчид болон нийслэл, дүүргийн албаны хүмүүст танилцуулж, санал солилцсон юм.