x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА
Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчээр хангах зорилгоор цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралт, дэд өртөө байгуулах ажлууд хийгдэж байна.
Тодруулбал:
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын гадна цахилгаан хангамжийн 2х1250 кВа ХТП иж бүрдмэл дэд өртөө,
  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сургуулийн барилгын 630 кВа чадалтай иж бүрдмэл дэд өртөө,
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Монгол өв уламжлал, ёс заншлын өргөөний зориулалттай 250 кВа, 6/10.4 кв, дэд өртөө цахилгаан дамжуулах шугам угсралтын ажлууд ашиглалтад орлоо.
ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон Дүүргийн хөрөнгө оруулалтаар “Ванхүү” ХХК, “СТНАА” ХХК, “Бумбод” ХХК нар гүйцэтгэв.

Тендер

Нээлттэй ажлын байр