 
					
	Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолбор барилга угсралтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус цогцолбор барилга нь эмчилгээ, төрийн үйлчилгээний 25 өрөө тасалгаа, 4 танхим, 6 ариун цэврийн өрөөтэй, зоорьтой 5 давхар барилга юм.
Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны 5954 хүн ам нэг дор нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна.
Улс болон Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Нэг шугам” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
 
  
  
  
 