x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороон дахь хороо цогцолборын барилгын ажил дууслаа

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороон дахь хороо цогцолборын барилгын ажил дууслаа

Шинэ хорооны барилга ашиглалтад орсноор тус хорооны 5300 гаруй иргэд төрийн үйлчилгээг тав тухтай нэг цэгээс чирэгдэлгүй хүлээн авах нөхцөл боломж бүрдэх юм. Хорооны цогцолбор барилгад хороо болон цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болон бусад төрлийн үйлчилгээ багтана.

Тодруулбал: Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор барилга нь 21,0м*13,2м хэмжээтэй 2 давхар, Нийт талбай 554,4м2 талбай бүхий барилга юм.

1-р давхарт: 1 цэгийн үйлчилгээ, хэсгийн ахлагч, цагдаагийн хэсэг, түр саатуулах байр, архив, ус, дулаан, цахилгаан, холбооны узелийн өрөөнүүд байна.

2-р давхарт: Иргэний танхим, тоног төхөөрөмж хадгалах, засаг дарга, ахмадын зөвлөл, эмэгтэйчүүдийн зөвлөл, хорооны иргэдийн нийтийн хурлын дарга, ариун цэврийн өрөө байна.

Тус ажлуудыг Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дуутын нуруу ХХК хийж гүйцэтгэн, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Тендер

Нээлттэй ажлын байр