x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Налайх дүүргийн 2 дугаар хороо, голомт цогцолбор сургуулийн барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

Налайх дүүргийн 2 дугаар хороо, голомт цогцолбор сургуулийн барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.

Тодруулбал: Налайх дүүргийн 2 дугаар хороо, Голомт цогцолбор сургуулийн 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус барилга нь А,Б,В блок бүхий 3-4 давхар барилга бөгөөд 2 спорт заал, урлаг заал, хувцас солих өрөө, гал тогоо, хоолны заал, ариун цэврийн өрөө, агуулах, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Монкон констракшн” ХХК, ажлын зураг төслийг “Эгэ” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр