Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайг засаж тохижуулах зорилгоор тохижилтын ажлууд хийгдэж байна.
Тодруулбал:
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд нийтийн эзэмшлийн талбайд явган хүний зам талбайн шинэчлэлт, хогийн сав байрлуулах, гэрэлтүүлэг суурилуулах ажлууд,
 
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбай бий болгох, явган хүний зам талбайн шинэчлэлт, сандал, сүүдрэвч, хогийн сав байрлуулах, гэрэлтүүлэг суурилуулах ажлууд,
 
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хүүхдийн тоглоомын талбай бий болгох, явган хүний зам талбайн шинэчлэлт, сандал, сүүдрэвч, хогийн сав байрлуулах, гэрэлтүүлэг суурилуулах зэрэг ажлууд,
 
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай бий болгох, сандал, сүүдрэвч, хогийн сав байрлуулах, явган хүний зам талбайн шинэчлэлтийн ажил болон гэрэлтүүлэг суурилуулах ажлууд хийгдлээ.
Тус ажлуудыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Монгол менежмент төв” ХХК хийж гүйцэтгэв.