1500 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах Баганат өргөө цогцолбор хотхонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил гэрээт хугацаанаас өмнө дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 72.2 м х 30.0 м хэмжээтэй, нийт 8789.38 м.кв талбай бүхий зоорьтой, 4 давхар 3 блок барилга бөгөөд 45 хичээлийн танхимууд, 5 кабинет, номын сан, лаборатори, спорт заал -2 , багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнүүдтэйгээр төлөвлөгдөн баригдсан.
Спорт заалны барилга нь тэнхлэгээрээ 39.0 м х 18.0 м хэмжээтэй бөгөөд 9.82 м х 4.5 м хэмжээтэй хүзүүвчээр сургуулийн үндсэн барилгатай холбогдсон.
Мөн гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тус сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг “Баганат өргөө” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.