x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 10,487.2 м.кв талбайтай барилгын дээвэр, гадна фасад засвар болон 1, 2, 4 дүгээр давхруудын дотор заслын ажлууд дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Барилга нь 64.1м×42.7м хэмжээтэй, 4 давхар бөгөөд их засварын хүрээнд театрын дээвэр, гадна фасад, үзвэрийн заалыг бүрэн шинэчилсэн юм. Гол үүдний танхим, үзвэрийн танхим, студи, ажилчдын өрөө, оффис, үзэсгэлэнгийн танхим, бэлтгэлийн өрөө болон бусад өрөө тасалгаануудад хана, тааз, гэрэлтүүлэг, шал болон бусад засварын ажлууд хийгджээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн энэхүү их засварыг АТТАЧР ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хариуцан ажиллалаа.
Тус их засварын ажил хийгдсэнээр театрын үзвэрийн танхим болон бусад өрөө тасалгаанууд орчин цагийн өнгө аясад нийцүүлэн шинэчлэгдэж, үзэгчдэд илүү тохилог, тааламжтай орчин бүрдсэн байна.

Тендер

Нээлттэй ажлын байр