x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

89-р цэцэрлэгийн засварын ажлууд дууслаа

89-р цэцэрлэгийн засварын ажлууд дууслаа
Суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр цэцэрлэгийн 2828.45 м.кв талбай бүхий гадна фасад засвар болон дотор цахилгааны ажлууд тус тус хийгдэж, улсын комисс хүлээн авлаа.
Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Шайнинг хаус ХХК болон Вольт Ампер ХХК-иудын түншлэл хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр