x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Партизанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор барилга нь зоорьгүй 2 давхар, 36м х 36м хэмжээтэй 3 блок бүхий нийт 2,556 м.кв барилга юм.
Зохион байгуулалтын хувьд 100 ортой цэцэрлэгийн 4 бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн 6 анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн. Харин гадна тохижилтын хувьд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тус бүтээн байгуулалтыг “Алтайн буйлааст ХХК” гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр