x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Тус барилга нь зоорьгүй 2 давхар, 36м х 36м хэмжээтэй 3 блок бүхий нийт 2,556 м.кв барилга бөгөөд 100 ортой цэцэрлэгийн 4 бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн 6 анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Констант констракшн ХХК” болон Тамга уул ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр