x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Баянзүрх дүүргийн 1 болон 3 дугаар хороодын нутаг дэвсгэрт буюу Сансрын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг хамарсан ногоон байгууламж, тохижилт, явган зам, авто зогсоол бүхий тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдэж дууслаа.
Тодруулбал, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хийгдсэн тус тохижилтын ажлын хүрээнд автозам, явган хүний зам, гүүрэн гарц, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амрах бас дасгалын талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус тохижилтын ажлыг Морин Сувд Констракшн ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр