НИЙТ ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2011-2018 оны хооронд Улс, нийслэлийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр захиалагчийн хяналт тавин хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудад гүйцэтгэгч байгууллагаар шалгаран ажилласан аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д /Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат болон зүгшрүүлэх тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно/, мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д /Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжид энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалахх нөхцөлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д заасны дагуу зохицуулна/ гэж заасны дагуу барьцаа хөрөнгөө барьцаалсан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авна уу.
Жич: Барьцаа хөрөнгөө чөлөөлөхдөө дараах бичиг баримтыг авчирна уу. Үүнд:
1. Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар хувь,
2. Барилга байгууламжийг хүлээн авсан комиссын актын хуулбар хувь,
3. Ашиглалтанд хүлээн авсан ашиглагч байгууллагын албан тоот,
4. Гүйцэтгэгч байгууллагын барьцаа хөрөнгөө чөлөөлөхийг хүссэн албан тоот
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
2021.12.31