• 2018-01-21 / Ням гариг /

ТАНИЛЦУУЛГА

“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь 2010 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 49 дүгээр тогтоолоор анх үүсэн байгуулагдсан.

Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сан болон бусад хөрөнгөөр Нийслэлд хэрэгжиж буй бүхий л төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллага юм.

Зөв төлөвлөлт, чанартай бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт эрхэм зорилгынхоо хүрээнд “Харилцааг эрхэмлэе, хариуцлагыг өндөржүүлье”, “Найрсаг үйлчилгээ, шуурхай шийдвэр”, Үйлчилгээний чанараар нийслэлд тэргүүльеуриан дор захиалагчийн хяналтын ажлын үр нөлөө, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг нийслэлийн бүтээн байгуулалтад оролцуулах ажлыг зохион байгуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн ЗД-ын 2016 оны 09-р сарын 30-ний өдрийн А/688 тоот захирамжаар газрын бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдаж Газрын дарга, Захиргаа хариуцсан орлогч дарга, Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, зураг төсөл хариуцсан орлогч дарга, Ерөнхий инженер, Хууль, дотоод хяналтын алба, Санхүү, аж ахуйн хэлтэс, Захиргааны хэлтэс, Барилга захиалагчийн хэлтэс, Зураг төслийн хэлтэс, Төлөвлөлт судалгааны гэсэн 5 хэлтэс, нийт 80 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

ҮНДСЭН ЗОРИЛТ

  • Гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нийслэлд татан оролцуулах замаар хөрөнгө оруулалтын зах зээлийг өргөжүүлэх, захиалагчийн хяналтын чанар, үр ашгийг дээшлүүлэх

 

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Хөрөнгө оруулалтын судалгаа шинжилгээний үр дүнгийн саналаа холбогдох газар хүргүүлэх, хамтран ажиллах
  • Зураг төслийг хянах, түүний хэрэгжилтийн ажлыг зохион байгуулах, зураг төсвийн ажилд гэрээний үндсэн дээр хяналт тавих
  • Улс, нийслэлийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж бусад хөрөнгөөр барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, шинэчлэн засварлах үйл ажиллагаанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэлийн хяналт тавих
  • Захиалагчийн хяналтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, шинэ барилга байгууламж болон их засварын ажлын техникийн бичиг баримт, ажлын гүйцэтгэл, санхүүгийн бичиг баримтын бүрдлийг шалган заавар өгч, хянаж баталгаажуулах
  • Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ил, далд ажлын актыг баталгаажуулах, материалын стандартыг хангуулах, гүйцэтгэлийг хянаж батлах, санхүүжүүлэх, объектыг ашиглалтанд оруулах
  • Төсвийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлд хяналт тавих, бүртгэх, тайлагнах, үр ашгийг нэмэгдүүлэх санал боловсруулж хэрэгжүүлэх
  • Барилга угсралтын ажилд шинэ техник, технологи нэвтрүүлэх талаар санаачлагатай ажиллаж хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх
  • Хууль тогтоомжоор хориглоогүй бусад үйл ажиллагаа эрхлэх
                                                                                                                       НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН БҮТЭЦ СХЕМ

Top