• 2018-11-18 / Ням гариг /

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20-Р ХОРОО, 47-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА

: 2018-08-13 16:41:40

ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА: МОРИН СУВД ХХК
АЖЛЫН ЯВЦ: 85%
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 47 дугаар цэцэрлэгийн барилгыг гүйцэтгэгч компанитай 2017 оны 09 дүгээр сард гэрээ байгуулан, ажил эхлүүлсэн. Барилгажих талбайд таарсан гадна холбооны шугам шилжүүлэх ажил хийгдсэн. Гадна цахилгааны ажил, гадна холбоо дохиоллын ажил хийгдэн дууссан. 1-р давхрын багана, дам нуруу, хучилт цутгагдаж, 2-р давхрын баганын арматурчлал арматурчлагдаж цутгалт хийгдэж дууссан.Дээврийн салхивчны өрлөгийн ажил хийгдсэн. Дотор ханы замаск бүрэн дуусаж, хана шалны плита чулуу наах, хаалга угсрах, гадна фасадны чулуун эмульс будах ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 85 хувьтай хэрэгжиж байна.
ҮР ДҮН: 
Баянгол дүүргийн 20-р хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 839 хүүхэд амьдардаг бөгөөд тус хороонд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 47-р цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай хэдий 170 хүүхэд хүлээн авч үндсэн хүчин чадлаа 42 хувиар хэтрүүлэн ажиллаж байна. Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор хүчин чадлын хэтрэлтийг бууруулах, 20 дугаар хорооны сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.









 
Top