• 2018-06-21 / Пүрэв гариг /

СХД 1,2,20-р хороо Б хэсэгчилсэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга

: 2018-05-24 14:07:41

Гүйцэтгэгч байгууллага : Бумбаод ХХК
Ариутгах татуургын нийт 1235м Ф400/900мм шугам угсралт хийгдэхээс нийт 1160м шугамын барилга угсралтын ажил хийгдсэн. Гэрээт ажил цаг агаар хүйтэрч буй үед эхлэсэн бөгөөд БУХ-44-45 хооронд толгойтын туслах зам сэтлэж Ф400мм шугамын угсралт хийх ажлын хүрээнд НЗД-ын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/300 дугаар захирамжаар байгуулагдсан зам талбай сэтлэх нөхөн сэргээн бүхий Ажлын хэсгйин 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн төсвийн жилийн сүүлийн хурлаас хоцорсон боловч Улаанбаатар хотын Ерөнхий менежерт танилцуулан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын хэсгийн гишүүдийн хурал зохион байгуулан хэлэлцүүлсэн боловч цаг агаар хүйтэрсэн мөн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил дууссан тул 2018 онд зохих зөшвөөрлийг авч барилга угсралтын ажлыг дулаан үед хийх шийдвэр гарсан тул гэрээний хугацааг сунгах шаардлагатай болсон. Гүйцэтгэгч байгууллагаас гэрээний хугацаа сунгах тухай 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 855 дугаар албан бичиг ирүүлсэн. гэрээний хугацаа сунгах асуудлыг газрын Техникийн зөвлөлийн 2018.01.11-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн алданги тооцохгүй 2018.08.01-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэн, 2018.01.12-ны өдрийн НХААГ-16/0157-01 дугаартай сунгалтын гэрээ батлагдсан. Газар шорооны нягтруулга хийгдэж, комисс ажиллуулах бэлтгэл ажил ханган ажиллаж байна. Ажлын явц 85%-тай хийгдэж байна. 



Top