• 2018-10-23 / Мягмар гариг /

БЭСРЭГ НААДАМ

: 2017-10-07 12:57:40

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон “НХОГ-НААДАМ 2017” бэсрэг наадмын арга хэмжээг үндэсний бөх, сурын харваа, хурдан морины уралдаан төрлөөр 2017.09.09-ний амралтын өдөр зохион байгууллаа. Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, хамт олныг идэвхижүүлэх, амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах зорилгоор нийт ажилтнуудаа 6 багт хуваан соёл, олон нийтийн арга хэмжээнд оролцуулдаг бөгөөд энэхүү арга хэмжээг ч мөн багийн зохион байгуулалтаар хийв.

Үндэсний бөхийн барилдаанд Талст баг манлайлж, Инвест варс баг үзүүрлэв. Сурын харваанд Ребелс баг тэргүүлж, Талст баг удаалан цэц мэргэнээ сорьсон бол морины уралдаанд Ребелс баг түрүүлж, Талст баг аман хүзүүнд хурдаллаа.

Top