Ерөнхий боловсролын сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмших, багш, ажилтнуудын ажиллах орчинг сайжруулах, суралцагчдын соёл, спортын үйл ажиллагааг дэмжих зорилгоор шинээр спорт заал барьж байгуулах ажил хийгдэж байна.
Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Ерөнхий боловсролын 105 дугаар сургуульд шинэ спорт заалны өргөтгөл барих ажил дуусаж ашиглалтад орлоо.
Тус спорт заал нь 2 давхар бага сургуультайгаа хүзүүвчээр холбогдсон. 1 давхарт спорт заал, багшийн өрөө, хувцас солих өрөө шатны хонгил, 2 давхарт чийрэгжүүлэх өрөө, ариун цэврийн өрөөтэй, хувцас солих өрөөтэй.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Мета менежмент” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
