✅ Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлууд хийгдэж байна.
Тодруулбал:
- Сонгинохайрхан дүүргийн 32, 35 хороодод сагсан бөмбөгийн талбай, хашаа, явган зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг суурилуулах ажил,
- Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 3x3 сагсан бөмбөгийн талбай, хашаа, явган зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг суурилуулах ажил,
- Баянгол дүүргийн 3, 9 дүгээр хороодод граж, хайс хашлага буулгаж чөлөөлсөн газарт нөхөн сэргээлт хийж тохижуулах ажлын хүрээнд 3x3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлууд тус тус хийгдлээ.
Тус ажлуудыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Хот тохижилтын газар” Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Бат ахим аженси” ХХК хийж гүйцэтгэв.