• 2023-03-24 / Баасан гариг /

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЕ ҮЕИЙН АЛБАН ХААГЧИД УУЛЗАЛДЛАА

: 2023-01-13 14:38:07

Барилга захиалагчийн товчоо нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж, Нийслэлийн хүн амын хурдацтай өсөлт, барилгын үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжилтөөс шалтгаалан Барилга захиалагчийн байгууллагын үүрэг хариуцлага, үйлчлэх хүрээг өргөтгөх зорилгоор үндсэн нэршил, үүргийн хувьд хэд хэд өөрчлөгдөж өдгөө Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нэртэйгээр албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа тус байгууллага нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үе үеийн инженер, удирдлагууд, алба хаагчдын уулзалтыг зохион байгууллаа. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ уулзалтыг нээж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат үе үеийн удирдлагуудыг урин Нийслэл хотын хөгжил, барилгын салбарын ололт амжилт, байгууллагын түүхэн замналын тухай ярилцлаа. Уулзалтын үеэр ахмад, залуу үеийн инженерүүд тус байгууллагын хөгжлийн үе шат, түүхэн үйл явдал, хамт олны дурсамж, шинэ залуу үеийн инженерүүддээ эрхэмлэж явах ёстой олон чухал асуудлыг хөндөж ярилцсан юм.



 
Top