Иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор тохижилт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Тодруулбал: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 200 м2 талбайд хүүхдийн тоглоомын талбай, лего хавтантай сагсан бөмбөгийн 3х3 талбайн тохижилтын ажил хийгдэж чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, хогийн сав, сандал сүүдрэвч, гэрэлтүүлэг суурилуулагдаж, 991ш хаалганы тоот дугаар, 90ш гудамжны хаягжилт хийгдэж дууслаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Батлюкс” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.