Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэгийн байрны дулаан алдагдлыг бууруулах сурагчдыг тав тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор сургууль, цэцэрлэгийн барилгын фасад, дээвэр засвар дулаалгын ажил хийгдэж байна.
Тодруулбал: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ЕБ-ын Амгалан цогцолбор сургуулийн барилгын фасад, дээвэр засвар дулаалгын ажил мөн сургуулийн бүх цонхыг солих, шинэчлэх, давцанг солих ажлууд хийгдэж дууслаа. Нийслэлийн төсөв, Германы хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтаар “Цагаантолгойн нуур” ХХК хийж гүйцэтгэлээ.