• 2023-03-24 / Баасан гариг /

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

: 2022-12-14 09:49:12

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГУУДЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцууд цөөнгүй бий. Эдгээр орон сууцыг буулгаж, дахин шинээр барьж иргэд, айл өрхүүдийг тав тухтай орон сууцаар хангах зорилгоор  дахин төлөвлөн барилгажуулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Тодруулбал: Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 24 айлын 2 давхар А,Б 2 блок бүхий ашиглалтын шаардлага хангахгүй хуучин орон сууцыг буулгаж шинээр зоорьтой 9 давхар 126 айлын 2 орон сууцыг шинээр барьж байгуулах барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.  
Тус орон сууц нь нэг блоктоо 63 айлын хүчин чадалтай бөгөөд 1 давхартаа 7 айлын 1-3 өрөөтэй байхаар зохион байгуулалт хийгдэж, гадна тохижилт, авто машины зогсоол, явган зам, гарааш, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийг суурилуулах тохижилтын ажлууд мөн хийгдсэн.
26,27 дугаар байр буюу 126 айлын шинэ орон сууц ашиглалтад орсноор тус дүүргийн иргэд тав тухтай, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Стандарт Холдинг” ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.






Top