Монгол хүний дундаж наслалтын зөрүү эрэгтэй хүн эмэгтэй хүнээс даруй 10 жилийн зөрүүтэй байгаа ба нийт дундаж насжилтыг дээшлүүлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрүүл амьдралын хэв маягийг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт болон таргалалт, нойр ба сэтгэл зүйн эрүүл мэнд болон ундны усны хэрэглээний талаар мэдлэг олгож, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын нийт албан хаагчид идэвхтэй оролцлоо.
