• 2022-01-26 / Лхагва гариг /

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛЛАА

: 2022-01-12 11:06:16

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 07 сарын 02-ны өдөр УИХ-аар баталсан. Тус хууль 2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газрын Хууль, дотоод хяналтын хэлтсээс ажилтан, албан хаагчдад зориулж товч танилцуулга мэдээлэл өглөө.
Мэдээлэлд хөдөлмөрийн тухай хууль бол ажилтан, ажил олгогч хоорондын харилцааг зохицуулах маш том хууль мөн. Тиймээс хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Хөдөлмөрийн гэрээний төрөл, нэмэлт нөхцөл, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нийтлэг зохицуулалт, Хөдөлмөрийн эрхийн маргаан зэрэг асуудлыг хуулиар маш сайн зохицуулж өгсөн тухай онцолж бусад шинэ, нэмэлт заалтуудын тайлбар мэдээллийг өгөв.


 
Top