• 2022-01-26 / Лхагва гариг /

СҮХБААТАР, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАРИМ ТОХИЖИЛТЫН АЖЛУУД ДУУСЛАА

: 2021-12-17 15:09:46

Иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус 2 дүүргийн хороодод тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэж дууслаа.
Тус ажилд:
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 21, 34-р байрны дунд авто зогсоолын тохижилтын ажил, 6 дугаар хорооны 56-р байрны дунд явган хүний зам, тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй тохижилтын ажлууд хийгдсэн. Тус ажлуудыг “Роуд дэвэлопмент” ХХК,
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны “Бэгдү” хотхоны дунд хүүхдийн тоглоомын талбай суурилуулах, тусгаарлах хашаа угсрах,  сүүдрэвч барих,  чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж сандал хогийн сав суурилуулах, гэрэлтүүлэг тохижилтын ажлууд хийгдсэн. Тус ажлуудыг “Койот трейд ХХК тус тус хийж гүйцэтгэв.





 
Top