• 2022-01-26 / Лхагва гариг /

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 63 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАГЦ АЖЛУУД БҮРЭН ХИЙГДЭЖ ДУУСЛАА

: 2021-12-14 13:18:59

Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн ая тухтай орчин нөхцөлд боловсрол эзэмших, багш сурган хүмүүжүүлэгчийн ажиллах орчинг сайжруулах зорилгоор хотын төвөөс 20км-ын зайд орших Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Гачуурт” тосгонд байрлах Нийслэлийн 63,64 дүгээр цэцэрлэгүүдийн багц ажлууд болох засвар, тохижилт, халаалт, дулааны шугам сүлжээний ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тус ажилд:
  • Дээврийн засвар, гадна фасад дулаалга, өнгө сэргээлт, дотор шугам сүлжээний ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон Германы хамтын ажиллагааны хүрээнд “Ган зосон констракшн” ХХК
  • Гадна дулааны шугам сүлжээ, байгальд ээлтэй цахилгаан халаалтын тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Бэст энержи сейвинг” ХХК, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ,
  • 63, 64 дүгээр гэр цэцэрлэгүүдийн шалны халаалтын ажлыг “Калдератуба” ХХК нар тус тус хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн 63 дугаар цэцэрлэгийн хувьд Төвийн төвлөрсөн системд холбогдох боломжгүй байсан учраас нэг уурын зуухаар халаалтаа өгдөг байжээ. Иймд цэцэрлэгийг 16-100 квт-ын хүчин чадалтай усан халаалтын зуухыг байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтад холбох ажил хийж бүрэн дуусч халаалтаа өгөөд байна.



 
Top