• 2022-01-26 / Лхагва гариг /

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, ХУВЬ ХҮНИЙ СОЁЛ” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

: 2021-12-08 11:32:28

Нийгмийн Ардчилал Залуучуудын академитай хамтран зохион байгуулсан “Байгууллагын соёл, хувь хүний соёл” сэдэвт эртэч өглөөний сургалт 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон идэвх, санаачлагатай оролцсон бөгөөд хувь хүний соёл хийгээд байгууллагын соёл нь улс, үндэстэн, нийгмийн соёлын үндэс суурь болох талаар, байгууллагын үйлчилгээний соёлыг бүрдүүлэх, хэвшүүлэхэд хүн бүрийн оролцоо, эерэг, зөв хандлага чухал хүчин зүйлс болох, хувь хүний хөгжил, манлайллын тодорхой жишээгээр албан хаагчдад мэдлэг олгосон юм.

Top