• 2022-01-26 / Лхагва гариг /

НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН АВТО БААЗЫН ИХ ЗАСВАР БҮРЭН ХИЙГДЭЖ ДУУСЛАА

: 2021-12-06 08:29:58

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Яаралтай Түргэн Тусламжийн Төвийн авто баазын их засвар, тохижилтын ажил бүрэн дуусч хүлээлгэн өглөө.
Иргэдийн амь нас эрүүл мэндэд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, түргэн тусламжийн машины тоног төхөөрөмж, хурд хүч, машин техникийн аюулгүй байдлыг хангах, засвар үйлчилгээг чанартай түргэн шуурхай хийх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор тус баазын их засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Батстрой” ХХК хийж гүйцэтгэв.

Top